НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЭТГЭЭДҮҮДЭЭР ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЦЭВЭРЛҮҮЛЛЭЭ


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хүүхдийн эрхийг хангах, эрүүл, аюулгүй орчинд өсөж, торних орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орчныг хамтдаа бүтээцгээе” уриан дор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлүүлж, засварлах ажлыг зохион байгууллаа.
 
Тосонцэнгэл сумын хүүхдийн тоглоомын талбай, хэлтсийн бүртгэл хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамруулж, ерөнхий боловсролын 2 сургууль, нийтийн эзэмшлийн талбайд байрлах хүүхдийн тоглоомын 3 талбай, хөл бөмбөгийн 1 талбайг угааж цэвэрлэн, 2 тоглоомыг шинэчлэн засварлалаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen